ХСҮТ-ийн эмч, сувилагч нар ҮНЭГҮЙ үзлэг, эмчилгээ хийнэ

2016 оны 04 сарын 27

Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг олон улсын сувилагчийн нийгэмлэгээс сувилагчдын баярын өдөр болгосон байдаг юм байна. Манайд ч энэхүү баярыг тэмдэглэдэг бөгөөд энэ жил Дүжингарав худалдааны төвд “ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ”-ийн эмч, сувилагч нар 13.00-15.00 цагийн хооронд ард түмэндээ нээлттэй үзлэг, эмчилгээ, үйлчилгээг хүргэж үйлчлэхээр болжээ.

Өнгөрсөн жил мөн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байсан бөгөөд Дүнжингарав худалдааны төв, Нарантуул ОУХТ-д ажиллаж байгаа болон үйлчлүүлж байгаа олон хүнийг хамруулж байжсан аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД