ДЭЛХИЙН стандартад нийцсэн эмийн үйлдвэр нээлтээ хийнэ

2016 оны 04 сарын 27

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан GMP (Good Manufacturing Practice) стандартад нийцсэн, L316 маркийн орчин үеийн дэвшилтэт техник технологиор тоноглогдсон, смарт эмийн үйлдвэрийн иж бүрэн цогцолбор нээлтээ хийх гэж байна.

Тодруулбал, Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих  бодлогын хүрээнд “Монос” групп нь Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран 9.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Олон улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл энэхүү цогцолборын эхний буюу үндсэн үйлдвэр энэ сарын 28-ны өдөр нээлтээ хийх гэж байгаа аж.

Энэ талаар “Монос Холдинг”-ийн төслийн гүйцэтгэх захирал И.Балжиннямаас тодруулахад “Энэхүү эмийн үйлдвэрийн цогцолбор нь Монгол Улсын эмийн үйлдвэрлэлийн түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт юм. Үйлдвэрлэл нь тусгай материалаар хийгдсэн битүүмжлэгдсэн орчинд явагдана. Усны системийн хувьд хагас тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр усыг 8 давхар шүүлтүүрээр шүүдэг. Харин агааржуулалтын систем нь 2 тэрбум орчим төгрөгийн өртөгтэй. Ингээд бодохоор үйлдвэрлэлийн шууд өртөг 30-40 хувиар өсөж байгаа. Гэхдээ бид аль болох өртөгийг бууруулах, ард иргэдэд дарамт үүсгэхгүй байх талаас нь арга хэмжээ авч ажиллана.

Мөн Монгол Улсын эмийн жилийн хэрэгцээг манай үйлдвэр дангаараа хангах хүчин чадалтай. Одоогийн байдлаар үндсэн үйлдвэрт шахмал болон капсултай 90 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа. Хүчин чадлын хувьд жилд 700 орчим сая шахмал, 100 орчим сая ширхэг капсултай эм үйлдвэрлэх боломжтой гэсэн үг” гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
161.6.7.37 Амжилт хүсье, үнэхээр том бүтээн байгуулалтын ажил байна. Монголын эмзүйн салбарын хөгжлийг өндөрт өргөж яваа Моносынхондоо баяр хүргэе
161.6.248.21 Ih buteen baiguulalt hiij baina daa tom companiud maani
37.220.133.161 Saihan medee baina. Uursdiin gesen uildbertei bolloo. Ulam ih amjilt husie.
103.26.194.26 Wow sn bnsht!!! Monosiinhondoo amjilt husey urgelj bidnii tuluu bdagt bayarlalaa
202.131.234.242 за монос шиг шулаач газар бол эмнийхээ үнийг 3-4 хувиар нэмэх юм байна л даа
202.131.234.242 ih buruu bodoj baina
  • 2016 оны 04 сарын 28