”Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авлаа

2016 оны 04 сарын 27

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар гаргасан сонгуульд жагсаалтаар нэр дэвшихийг хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг хэлэлцлээ.

Энэ асуудалтай холбоотой Байнгын хорооны санал дүгнэлтийг А.Бакей гишүүн чуулганы эхэнд танилцуулсан юм.

Үүний дараа З.Баянсэлэнгэ гишүүн "Шударга ёс" эвслийн бүлэгийнхэн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэн нэгдмэл байр суурьтай болох шаардлагатай байгаа тул тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд УИХ-ын дарга З.Энхболд тав хоногийн хугацаа өгөх боломжгүйг хэлсэн юм.

Тэрбээр "яагаад гэвэл ирэх сарын 5-нд намууд нэрээ дэвшүүлж 9-ний өдөр дуусгах ёстой. Намуудад нэрээ дэвшүүлэх бололцоо өгөх нь зүйтэй. Гэхдээ танай бүлэгт завсарлага өгье. Хуралдааныг түргэвчилж хариугаа эртхэн хэл" гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД