К.Роналду тоглолт өнжиж, ”Реал” ”Сити”-тэй тэнцлээ

2016 оны 04 сарын 27

Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн тулаан эхэллээ. Энэ даваанд анх удаа зодоглож буй "Манчестер Сити" алдарт "Реал Мадрид"-ыг талбайдаа хүлээн авсан юм. Тус тоглолтод "Реал" шилдэг хөлбөмбөгч К.Роналду оролцсонгүй. Хоёр багийн тулаан тэнцүүхэн өрнөсөн аль аль нь гоол оруулж чадсангүй. Улмаар хуурай тэнцлээ. Дараагийн тоглолт "Реал"-ын талбайд болох бөгөөд хожсон шууд финалд шалгарах юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД