Шатарчид сонирхогчдын ДАШТ-д оюун ухаанаа уралдуулж байна

2016 оны 04 сарын 27

Грекийн Халкидики хотноо явагдаж байгаа сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8 өргийн дараа 2300 хүртэлх ангилалд "Мончесс" клубын шатарчин Г.Ганцоож 5.5, спортын мастер Ц.Батсайхан 5.0, "Хос мастер" клубын шатарчин спортын мастер М.Баасанжав 3.5, 2000 хүртэлх ангилалд МУБИС-ийн шатарчин, спортын мастер Энхсайханы Хулан 6.5 хожилтой тэргүүлж байгаа бол "Мончесс" клубын Х.Итгэлт 5.0, 1700 хүртэлх ангилалд "Хос мастер" клубын Т.Баяночир 5.0, спортын мастер Н.Энхнасан 4.0, Н.Цогзолмаа 3.5 оноотой боллоо. Маргааш сүүлийн өрөг тоглож аваргууд тодорно. Манай улсын шүүгчдийг төлөөлж байгаа шатрын Монгол улсын шүүгч Ц.Тулгаа Европ тивийн ахмад шатарчдын багийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр ажиллаж байна

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД