Манай энхийг сахиулагчдын хамгаалж буй бааз руу халдлаа

2016 оны 04 сарын 27

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй манай цэргийн багийн нэг бааз байрладаг Бентью хот дахь НҮБ-ын дүрвэгсдийн хуаранд орон нутгийн цагаар өнгөрсөн даваа гаригийн 20.40 цагийн үед халдлага болсныг монгол цэргүүд няцааж чаджээ. Засгийн газрын эсрэг хүчний удирдагч Рийк Мачар улсдаа эргэн ирэхтэй холбоотойгоор ийм халдага идэвхжиж байгаа гэнэ.

Монгол цэргүүдийн хамгаалж буй НҮБ-ын баазаас зүүн өмнө зүгт 250 орчим метрийн зайнаас ойролцоогоор 40 гаруй удаа буудахад нь манайхан харуулын цэгүүдэд хүч нэмэгдүүлэн, шуурхай бүлгийн бүрэлдэхүүн, хуягт техникүүдээ гаргаж, хамгаалалтыг богино хугацаанд зохион байгуулснаар болзошгүй аюул ослоос иргэд, цэргүүдээ хамгаалж чадсан байна.

Халдлага зохион байгуулагчид түүний дараа НҮБ-ын бааз руу гранатомётоор буудсан агаад гар бөмбөг НҮБ-ын энгийн ажилчдын байрлал болон нисдэг тэрэгний зогсоолын ойролцоо унажээ. Ингээд зогсохгүй зэвсэглэсэн этгээдүүд дахиад олон удаа уг бааз руу буудахад НҮБ-ын энгийн ажилчдын байр, Секторын тэргүүний штабын шалган нэвтрүүлэх байрны хананд сум нь туссан байсан гэнэ.

Энэ халдлагын үеэр манай цэргийн баг болон НҮБ-ын ажилтнууд ямар нэг хохирол амсаагүй, Монголын цэнхэр дуулгатнууд олон хүнийг халдлагаас сэргийлж чаджээ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.57.93.182 Сайн байна. Сонор сэрэмжтэйбайгаа рай
103.26.194.59 konu u?
202.126.89.199 сайн байна залуус аа.Баяр хүргье.Амжилт хүсье.
103.26.192.178 Good news ! Amjilt !
124.158.91.33 sain baina mongolchuud haana ch ybsan sergelen ovsgootoi sambaatai uls shuu tsergiin alba bolon ajild ni amjilt husey