Гааз дэлбэрч, таван сурагч гэмтжээ

2016 оны 04 сарын 27

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн таван сурагч уржигдар 22.00-23.00 цагийн үед ахуйн хэрэглээний хийн дэлбэрэлтэд өртжээ. Тэд өчигдөр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт эмчлүүлэхээр ирсэн талаар тус эмнэлгийн эх сурвалжууд мэдээллээ.

Ашиглахаа больсон халуун усны барилгад тэдгээр сурагч гааз үнэрлэж байсан аж. Энэ үед нэг нь тамхи асаахаар гал гаргатал хий дэлбэрсэн талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж хэллээ. Гэмтсэн хүүхдүүдийн дунд сумын хэсгийн төлөөлөгчийн хүү ч байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.

 Д.ДАЙЧИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД