Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: ХАХНХС-ын ”НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” Чингисийн талбайд болно

2016 оны 04 сарын 27

Дөрөвдүгээр сарын 27

  1. Өнөөдөр бол жилийн 117 дахь өдөр бөгөөд он дуустал 248 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +15 хэмийн дулаан бол шөнөдөө +3 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 20, долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2003.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.70, юань 308.00, вон 1.75 төгрөг байна.
  5. Монгол улсын гавьяат багш, доктор/Ph.D/, профессор Нанзадын Цэндийн нэрэмжит “Хүмүүн баялгийн хөгжил” Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан БЗД-ийн Засаг Даргын Тамгын Газрын ёслол хүндэтгэлийн танхимд 10.00 цагаас эхэлнэ.
  6. Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, түүхч, манжич Лхамсүрэнгийн Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн бүтээсэн “ИХ ТҮҮХИЙН МЭРГЭН ТҮШМЭЛ” баримтат киноны нээлт 14.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын зааланд болно.
  7. Нийтийн эрхийг хамгаалах холбооноос Гэр хорооллын дахин төлөвлөлт, Авто худалдааны захуудыг албадан нүүлгэх, НӨАТ-ын асуудлаар нээлттэй форум зохион байгуулах гэж байна.
  8. 11.40 цагт Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн шав тавих ёслол болно. 
  9. "АРД АЮУШИЙН АМЬДРАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 10.00 цагаас Монголын Үндэсний Музейд болно.
  10. “Нүүдэлчин монголчуудын ном: цаг хугацаа, орон зай дахь аялал” үзэсгэлэн Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд 16.00 цагаас нээлтээ хийнэ.
  11. БНСУ-ын Койка, With ТББ, ШУТИС-ын Шим тэжээл судлалын төв, НЭМГ хамтран Халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэнд, шим тэжэээлийн боловсрол олгох төслийн хаалтын арга хэмжээ 10.30 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно.
  12. “МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” ахлах ангийн сурагчдад зориулсан өдөрлөг 14.00 цагт “Жанжин” клубд болох гэж байна.
  13. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд нээлттэй хаалганы өдөр 13.00 цагт Трансвест Монголиа ХХК-ны байранд зохион байгуулагдана.
  14. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Молдав улсын Далбааны өдөр.
  15. 2014 оны Америкийн зүүн мужид хүчтэй хар салхи дэгдэж, 35 хүний амийг авч оджээ.
  16. 1996 онд Ливаны дайн төгсгөл болжээ.
  17. 1993 онд 1994 оны ФИФА-гийн урьдчилсан тоглолтод оролцохоор явж байсан Замбиагийн Үндэсний хөлбөмбөгийн багийнхан онгоцтойгоо осолдож, бүгд амь эрсэджээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД