Энэтхэгийн Үндэсний музейд гал гарчээ

2016 оны 04 сарын 26

Өчигдөр Нью Дели дэх Энэтхэгийн Үндэсний музейд гал гарчээ. Гал музейн барилгын нэгдүгээр давхраас эхэлсэн бөгөөд улмаар зургаан давхар барилга бүхэлдээ автаж, гал сөнөөгчид дөрвөн цагийн турш ажиллаж, галыг унтраажээ.

Энэ талаар тус улсын Байгаль орчны сайд Пракаш Жавадекар шинжээчид галын шалтгааныг олохоор ажиллаж байна хэмээн мэдэгдсэн бол Нью Дели хотын Гал сөнөөх албаны дэд дарга Ражеш Панвар “Музейн барилгад гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, гал түймрийн үед ашиглах самбар байхлуулах зэргээр галын аюулгүй байдлаа хангаагүй байсан нь гал сөнөөгчид ажиллахад саад учруулж, гал цааш тархахад хүргэсэн” гэв.

Гал сөнөөгчид олон цагаар гал гарч буй барилга дээр ажилласны улмаас угаартан эмчлүүлж байгаа аж.

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД