Талцсан талууд нэг дор хэвлэлийн хурал хийлээ

2016 оны 04 сарын 26

Сүмогийн их аваргыг уйлуулж, Холливудын жүжигчнийг “Би монгол цустай” хэмээн омогшуулсан “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг үзэгдчийн хүртээл болоод удаж буй. Харамсалтай нь эл нэвтрүүлгийн бичлэг өнгөрөгч нэгдүгээр сард алдагдсаны улмаас найруулагч Б.Баатар нэвтрүүлгээсээ хөндийрөхөөр шийдсэнээ хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн билээ.

Алдагдсан бичлэгийн хэргийг хуулийн байгууллагууд нягталж, хулгайд алдагдсан гэх нотолгоо байхгүй хэмээж, хэргийг хаасан гэх мэдээлэл цахим хуудсуудад тархсанаар “Херо энтертайнмент” болон хөтлөгч П.Анужин нар өчигдөр “МН мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийлээ. Хачирхалтай нь нэг асуудлын талаар нэгэн үе хамтран зүтгэж байсан багийнхан цагийн зөрүүтэй хурал хийж, тэгэхдээ хоорондоо эрс тэс, бие биенийгээ няцаасан мэдээлэл сэтгүүлчдэд өгсөн юм.

П.Анужин: “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг түр хааж байна

11.30 цагт зарласан хэвлэлийн хурал цагтаа эхэлж, хөтлөгч П.Анужин “Монгол тулгатны зуун эрхэм”-ийг санаачлагчийн хувьд бичлэг алдагдсан гэх асуудал эцэслэн шийдвэрлэгдтэл нэвтрүүлгийг түр хааж буйгаа мэдэгдсэн. Харин энэ шийдвэрээ тэрбээр прокурорын байгууллага бичлэгийг хулгайд алдагдсан нь үндэслэлгүй хэмээн үзэж, хэргийг хааж буйтай холбоотой, энэхүү нэвтрүүлгийн гайхалтай эрхмүүдийн гэгээн түүхийг мөнхлөх гэгээн зорилгыг алдагдуулмааргүй байгаагаас тэр хэмээн тайлбарласан бөгөөд өөрийн үйлдлийг хууль ёсны дагуу гэв. Түүнчлэн бичлэг алдагдсанаас хойш буюу нэгдүгээр сарын 13-наас хойш тус нэвтрүүлгийн баг анхны бүрэлдэхүүнээрээ ажиллаагүй болохыг мэдэгдэж, гэвч цаашид нэвтрүүлгийн хөтлөгчийг солих эрх нээлттэй буйг сануулсан юм.

Б.Батзориг: Хуулийн байгууллага хэрэг хаасан гэх мэдээлэл өгөөгүй

П.Анужингийн зарласан хурлаас яг нэг цагийн дараа “Херо энтертайнмент”-ийн нэвтрүүлгийн багийн төлөөлөгчид сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. “Херо энтертайнмент”-ийн ерөнхий редактор Б.Батзориг “Нэвтрүүлгийн бичлэг алдагдсан өдрөөс эхлэн манай хамт олон Оюуны өмчийн газар болон Цагдаагийн Ерөнхий газарт хандаж, хулгайлсан хүмүүсийг олох хүсэлт гаргасан боловч хэргийн талаарх албан ёсны мэдэгдлийг бидэнд одоогоор өгөөгүй байна. Тус редактор П.Анужин “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг түр хугацаагаар хааж байгаа тухай мэдээллээ. Энэ нэвтрүүлэг бол дан ганц түүний бус “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатар болон П.Анужин нарын хамтын өмч. Тиймээс ганцхан хүн эл нэвтрүүлгийн хувь заяаг шийдэх эрхгүй юм. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг цаашид илүү сайн чанартай хийхийн тулд “Дэлхийн монголчууд” гэх нэрээр үргэлжлүүлэх гэж байна. Бид эхний хоёр дугаараа хийчихсэн байгаа" гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.114.224 Өргөн эрүү шингэн үс муухан л өгөгдөлтэй юм
202.9.40.238 Myanguujin /anujin/ bolimoor yuma. Tsagtaa nuhurteigee hamt luivar hiij bsiinmaa ter zangaaraa l... Uhaantai tsarailah tusma ulam gutamaar haragddag yum