Д.Түмэнжаргал дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2016 оны 04 сарын 26

Дани улсад болсон Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Мустанг” клубын тамирчин Д.Түмэнжаргал 105 кг-ийн жинд оролцож, мөнгөн медал хүртлээ. Тэрбээр энэ амжилтаараа Монголын пауэрлифтингийн түүхэн дэх насанд хүрэгчдийн ангиллын анхны медалийг эх орондоо авчирлаа.

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-24-нд Дани улсын Родби хотод болсон бөгөөд манай улсаас долоон тамирчин хүч үзсэн юм.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД