Ахмад бөхчүүд дэвжээндээ эргэн гарлаа

2016 оны 04 сарын 26

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, МЧБХ хамтран анх удаа мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг өчигдөр “Буянт Ухаа” спортын ордонд зохион байгууллаа. Анхдугаар тэмцээнд 35-73 настай 142 ахмад бөх өрсөлдөв.

Ахмад бөхчүүд 35-42 нас, 43-48 нас, 49-56 нас, 57 наснаас дээшхи гэсэн дөрвөн насны ангиллаар 58 кг, 63 кг, 69 кг, 76 кг, 85 кг, -100 кг, +100 кг-ийн жингүүдэд өрсөлдсөн юм. Тэмцээний хамгийн ахмад бөх 73 настай гавьяат дасгалжуулагч Т.Батчулуун жиндээ мөнгөн медаль, О.Бямбаа жиндээ хүрэл медаль хүртлээ. Мөн Гавьяат дасгалжуулагч “Алдар” спор хорооны багш Ц.Хосбаяр жиндээ аваргалж олон шавь нарыгаа баярлуулав. Тэгвэл улсын харцага Г.Ганхуяг өөрийн багш, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарыг дэвжээнд авч гарсан нь сонирхол татаж байлаа. Багш ч шавийнхаа зөвлөгөөг сайн сонсож жингийнхээ бөхчүүдийг илүүрхэн хожсоор түрүүлсэн юм. Анхны улсын аваргын хүрэл медальт О.Бямбаа энэ тэмцээнд оролцон хүрэл медаль зүүлээ. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ жиндээ аваргалсан бол улсын заан Ч.Гочоосүрэн жиндээ мөнгөн медаль хүртсэн юм. Ахмад бөхчүүд олон улсын олимпийн эрх олгох тэмцээн болсон дэвжээнд Мастеруудын УАШТ-ийг зохион байгуулсанд үнэхээр их баяртай байна хэмээж байлаа. Олон жил дэвжээнд гараагүй ахмад бөхчүүдийн залуу үеэ дурсан дэвжээнд гарсандаа өөрийн эрхгүй баярлаж байсан юм.

Тэмцээний дүн.

35-42 насны ангилал
58 кг 1. Д.Түмэннасан /Дархан-Уул аймаг, дэд мастер/
2. Г.Алтангэрэл /Баянгол дүүрэг, дэд мастер/
3. Н.Одгэрэл /”Алдар” спорт хороо, спортын
мастер/
3. Б.Сайнбаяр /”Арслан” клуб, спортын мастер/
63 кг 1. Т.Түмэн /Сонгино-Хайрхан дүүрэг,
спортын мастер/
2. Ж.Хурц /”Бишрэлт” групп, спортын мастер/
69 кг 1. А.Дарханбаатар /Булган аймаг, спортын мастер/
2. Д.Ганхуяг /Увс аймаг/
3. Г.Пүрэвбаатар /БТСДуС, спортын мастер/
3. У.Баярхүү /Сүхбаатар дүүрэг/
76 кг 1. Л.Урианхай /Хан-Уул дүүрэг,
спортын мастер/
2. Т.Энхбаяр /”Арслан” клуб, спортын мастер/
3. Ш.Батбаатар /”Цастын барс” клуб,
спортын мастер/
3. Б.Азархад /Хан-Уул дүүрэг/
85 кг 1. Д.Ганбат /”Тулгат” клуб, олон улсын
хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ий хүрэл медальт/
2. Б.Эрдэнэ-Очир /”Мандал-Оюут” дэвжээ/
3. Н.Энхцогт /Орхон аймаг, спортын мастер/
3. Ж.Батнаран /Сүхбаатар дүүрэг/
-100 кг 1. С.Мөнхсүх /”Женко” клуб, ОУХМ/
2. Д.Баасандорж /”Цастын барс” клуб/
3. Б.Дамдинхүү /Дархан-Уул аймаг/
3. Я.Нандинбаяр /”Их Шавь” дэвжээ/
+100 кг 1. Б.Сайнбаяр /”Цастын барс” клуб, ОУХМ/
2. Д.Ганхуяг /”Алдар” спорт хороо, ОУХМ/
3. Д.Амгаланбаатар /Баянзүрх дүүрэг/
3. Ц.Цэвээнсүрэн /Сүхбаатар дүүрэг/
43 -48 насны ангилал
58 кг 1. Т.Батнасан /Орхон аймаг, ОУХМ, ахмадын ДАШТ-ий хүрэл медальт/
2. Ц.Мажий /Говь-Алтай аймаг/
3. Н.Луу /”Хасу-Мегастарс” клуб/
3. Х.Ганбат /Сүхбаатар дүүрэг/
63 кг 1. Г.Баатарсүрэн /Орхон аймаг/
2. М.Мөнхнэмэх /Налайх дүүрэг/
3. С.Цогтбаяр /Баянзүрх дүүрэг/
69 кг 1. Н.Баттөр /Сонгино-Хайрхан дүүрэг/
2. Х.Нямдорж /Говь-Алтай аймаг, ОУХМ,
ахмадын ДАШТ-ий мөнгөн медальт/
3. С.Энхбаатар /“Тулгат” клуб/
3. Г.Цэдэнбалжир /“Шонхор” клуб/
76 кг 1. Ч.Пүрэвбаяр /”Арслан” клуб/
2. Г.Амарбаяр /Сэлэнгэ аймаг/
3. Д.Мөнх-Эрдэнэ /”Өнө Мөнх” клуб/
3. Ө.Гэрэлням /”Алтайн барс” клуб,
спортын мастер/
85 кг 1. Ч.Баттулга /”Тулгат” клуб/
2. Л.Нямчулуун /”Тулгат” клуб, спортын мастер/
3. Энхбадрах /Сүхбаатар дүүрэг/
3. Ц.Анхбаяр /Орхон аймаг, спортын мастер/
-100 кг 1. Б.Баяраа /Гавьяат даслгалжуулагч/
2. Баатархүү /Хэнтий аймаг/
+100 кг 1. Ш.Баянмөнх /”Хасу-Мегастарс” клуб,
ОУХМ, ахмадын ДАШТ-ий
мөнгө, 7 хүрэл медальт/
2. Ц.Цэрэнхүү /”Шонхор” клуб, ОУХМ/
3. А.Баттогтох /Орхон аймаг/
3. Г.Дэмбэрэл /Хэнтий аймаг/
49-56 насны ангилал
58 кг 1. Ц.Хосбаяр /”Алдар” спорт хороо,
Гавьяат дасгалжуулагч/
2. Г.Энхбат /”Хоршоолол” нийгэмлэг/
63 кг 1. Т.Сүхбаатар /”Женко” клуб,
Гавьяат дасгалжуулагч, ахмадын ДАШТ-ий
мөнгөн медальт/
2. С.Батчулуун /спортын мастер/
3. Д.Ганбат /”Орхон аймаг/
3. Ч.Мөнхбат /”Хөдөлмөр” нийгэмлэг/
69 кг 1. Х.Ганболд /”Женко” клуб, ОУХМ/
2. О.Нарангэрэл /Сүхбаатар дүүрэг/
3. Н.Мөнхбат /”Эрдэм транс” компани/
3. Д.Алтанбаатар /”Жим зам плаза” компани/
76 кг 1. А.Цэдэндсодном /Налайх дүүрэг,
Гавьяат дасгалжуулагч/
2. Н.Лхамсүрэн /ОУХМ/
3. Үүрцолмон /”Цастын барс” клуб/
3. Д.Алтаншагай /”Повер” компани /
85 кг 1. О.Баатархүү /Хөвсгөл аймаг/
2. М.Зоригт /”Женко” клуб/
-100 кг 1. Б.Отгонбаяр /”Үүрэг нуур” клуб,
Гавьяат тамирчин/
2. Д.Батням /”Цастын барс” клуб, спортын мастер/
3. С.Баярсайхан /Орхон аймаг/
3. Н.Саранцогт /”Хангарьд” клуб,
спортын мастер/
+100 кг 1. Д.Мөнх-Эрдэнэ /”Повер” компани, ОУХМ/
2. Д.Ганхуяг /”Хангарьд” клуб, ОУХМ/
3. Б.Зоригт /Сүхбаатар дүүрэг/
3. Д.Пүрэвжав /Говь-Алтай аймаг/
57-гоос дээш насны ангилал
58 кг 1. Ч.Очирбат /Баянзүрх дүүрэг/
63 кг 1. Б.Жавхлантөгс /Орхон аймаг, ОУХМ/
2. О.Бямбаа /Хэнтий аймаг, спортын мастер/
3. Ш.Пэрэнлэй /Орхон аймаг/
69 кг 1. Д.Давааням /”Цастын барс” клуб/
2. Г.Буянтогтох /”Замчин” спорт клуб/
3. Н.Дамчаадорж /Хэнтий аймаг/
76 кг 1. С.Баасанчулуун /”Тулгат” клуб/
2. Т.Батчулуун /Хан-Уул дүүрэг, ОУХМ/
85 кг 1. Ө.Насанжаргал /Орхон аймаг,
ОУХМ/
2. Пүрэвхүү /Сүхбаатар дүүрэг/
3. Ганболд /Сэлэнгэ/
3. Лхагвасүрэн /”Арслан” клуб/
-100 кг 1. Лхагвасүрэн /Орхон аймаг/
2. Цогтманлай /Хан-Уул дүүрэг/
3. Нэргүй /Хан-Уул дүүрэг, спортын мастер/
3. Чулуунбаатар /Орхон аймаг/
+100 кг 1. Баттөр /Дорноговь аймаг, спортын мастер/
2. Ч.Гочоосүрэн /”Алдар” спорт хороо, ОУХМ/
3. Н.Болдбаатар /Ховд аймаг,
спортын мастер/

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.25 GOE YUMAA. ENE HEDIIGEE DAHIN HARAH! TA NAR MIN ERUUL ENH URT UDAAN NASLAH BOLTUGAI!