Баян-Өлгийд 585 хүүхэд ”гэр-цэцэрлэг”-т хамрагдах боломжтой боллоо

2016 оны 04 сарын 26

Баян-Өлгий аймагт 117 хүүхэд харагч ажлын байрныхаа зөвшөөрлийг авч, үйлчилгээгээ эхлэхэд бэлэн болсон талаараа мэдэгдлээ.

Тодруулбал, тус аймгийн төвд 113.000 төгрөг, бусад суманд 136.100 төгрөг гэж тооцож 74 сая төгрөг олгохоор болжээ. 

Дашрамд сануулахад, өнөөдрийн байдлаар цэцэрлэгт хамрагдаагүй 2-5 насны 2972 хүүхэд байгаа бөгөөд түүний 15 хувьтай тэнцэх хэмжээний 585 орчим хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах төсөв хуваарилахаар урьдчилсан квот ирсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД