90 бие даагчийн дууль

2016 оны 04 сарын 26

Удахгүй болох УИХ-ын сонгуульд бие даан оролцохоор 90 орчим хүн Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Энэ сарын 20-ны байдлаар уг тоо 80 байсан ч ийнхүү нэмэгдэв. Нам, эвсэл, бие даагчид энэ сарын 30-ны дотор СЕХ-нд сонгуульд оролцох тухайгаа мэдэгдэж, бүртгүүлнэ. Ингэхдээ мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэсэн байх ёстой юм. Тэгэхээр мөрийн хөтөлбөрийг хянаж, аудит хийх хугацааг тооцоолж СЕХ-ноос “Энэ сарын 20 гэхэд мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүл” гэсэн чиглэл өгсөн аж.

Түүнээс биш өнөөдөр ч та мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр хандаж болох нь. Гэвч 30-ны өдөр хүртэл таны хөтөлбөрийг хянах хугацаа л давчуу болно гэсэн үг. ҮАГ-ын дарга энэ сарын 25-наас хойш мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд ч 30-нд амжиж хянах боломж бараг байхгүй гэдгийг анхааруулсан байна лээ.

Манай улсын түүхэнд 2008 онд 45 хүн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн нь хамгийн оргил үзүүлэлт байсан аж. Харин энэ удаагийн сонгууль эл рекордыг эвдэх нь. Бие даагчид юунд ингэж хошуурна вэ. Сонгуулийн хууль тэдэнд “виз” авах боломж олгох уу.

УИХ “ЭРЭЭВЭР ХУРААВАР” БОЛЧИХВОЛ ЯАХ ВЭ

Өнгөрсөн зургаан сонгуульд хамгийн цөөндөө 18, ихдээ 45 хүн бие даан өрсөлдөж байсан ч УИХ-д сонгогдсон рекорд нь ердөө гуравхан. 2004 онд 15 хүн бие даан нэр дэвшээд Д.Одхүү, Р.Амаржаргал, Я.Санжмятав гурав гарч ирсэн. Тэд бол АН-ын гишүүд. Гэхдээ тухайн жилд нэр дэвших боломж олдоогүй учраас бие даасан юм. 2012 оны сонгуульд 26 бие даагч өрсөлдөөд Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар л сонгогдсон. Тэдний хоёр нь МАН-ын гишүүн ч дээрх шалтгаанаар бие даасан.

Оны өмнөхөн хийсэн судалгаагаар бие даагчдын рейтинг эрс өсөж, С.Ганбаатар бүр заримд нь тэргүүлсэн тохиолдол бий. Гэвч УИХ-д гурван бие даагч сонгогдоод ямар үр дүн гарсан юм бэ. Үнэндээ хийж буй ажлыг нь үгүйсгэхээс нэг их хэтэрсэнгүй. Энэ гурван эрхэм ч бас “Бид цөөдөж байна, хүч хүрэхгүй нь” гээд тус тусдаа нам бараадсан.

Олон хүн бие даан өрсөлддөг ч үр дүн нь иймэрхүү. Гэвч энэ удаа улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, салхи эргэсэн хэмээн үзэж буй учраас л бие даан нэр дэвших хүмүүсийн тоо рекордоо хоёр дахин нэмсэн биз. Тэр хэрээр нөгөө талд нь “УИХ-д баахан бие даагч гараад ирвэл төр самарна. Тал талд яриад, эрээвэр хураавар шийдвэр гаргачихаад буцаж хариуцлага тооцох хүн ч олдохгүй. Замбараагаа алдана” хэмээн болгоомжилж байна.


90 ОРЧИМ БИЕ ДААГЧИЙН 40 НЬ НЭГ БАГ

Улс төрийн намуудын нэр хүнд иргэдийн дунд буурч, итгэл алдарч буйг захын судалгаа харуулах болсон учраас АН, МАН-ынхан түргэн авч, намын жагсаалтаар 28 хүн сонгодгийг хуулиас хасуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж буй. Төрийн эрхийг ээлжлэн барьсаар ирсэн эдгээр намын рейтинг буурч, иргэд шинэ хүчин, шинэ дүр төрх үгүйлж буй нь бие даагчдад боломж болж харагдсан хэрэг. Энэ хоосон орон зайд тоглох боломжтой хэмээн тооцсон учраас л манай сонгуулийн түүхэнд байгаагүй олон бие даагч бий болсон аж.

Намаасаа нэр дэвших эрх олж авч чадаагүй эрхмүүд болон амбийц ихтэй залуус бие даах сонголт хийж байна. АН, МАН-ын олон гишүүн ч бие даагчдын эгнээнд шилжсэн сурагтай.

ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн 90 орчим хүний 40 нь нэг баг гэвэл уншигч танд содон сонсогдох байх. Чухам дээрх байдлаар иргэд болгоомжилж буй учраас бие даагчид зохион байгуулалтад орж эхэлжээ. Бие даагч иргэдийн холбоо хэмээх байгууллага дор тэд нэгдэж, нэг мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцохоор болсон байна. Ингэснээр нэг бодлого, зорилготой, нэг тийш харж ажиллаж чадна хэмээн үзжээ. Энэ холбоонд дээр дурдсан намын 20 орчим гишүүн нэгдсэн гэнэ.

Тухайлбал, ТӨХ-ны дарга байсан Д.Цогтбаатар (АН), МҮОНРТ-ийн дарга асан М.Наранбаатар (МАН) уг холбоонд данслагдан, бие даан өрсөлдөх гэж буй юм байна. Мөн иргэний хөдөлгөөний “цогтой тэмцэгчид” тал хувийг нь бүрдүүлжээ. Тодруулбал, “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр, “Босоо хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн П.Шижээравдан, “Шинэ аравт” төрийн бус байгууллагын тэргүүн Т.Цоож зэрэг хүн бий аж.

Бие даагч иргэдийн холбоог тэргүүлж буй, өмнө нь Эх орон намын Намын байгуулалтын хэлтсийн дарга байсан Э.Уламбаяр мөн нийслэлд нэр дэвших юм байна. Энэ мэтээр уг холбоонд нэгдсэн 40-өөд хүний 30 нь олонд танигдсан эрхэм байгаа гэх. Тэд бусад намаас хэн, хаана нэр дэвшихийг ажиглаж байж тойргийн хуваарилалтаа хийхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна “Жудагт Монгол” хөдөлгөөний 10 орчим хүн бие дааж өрсөлдөхөөр хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тэд бас нэг тусдаа баг гэсэн үг. 90 хүн мэт харагдав ч үндсэндээ 50 орчим нь хоёр багт хуваагдсан байх нь.

ТОЙРОГ ЖИЖИГСЭХ ТУСАМ ТЭДЭНД АШИГТАЙ

Сонгуулийн хуулийг оны өмнө өөрчлөн батлахдаа хоёр том намаас гуравдагч хүчин болон бие даагчдыг аль болох дарах зохицуулалт тусгасан. Сонгуулийн сурталчилгааны хугацааг 17-хон хоног болгочихсон. Ийм богино хугацаанд зөвхөн олонд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн хүн л өрсөлдөх боломжтой. Тиймээс тойрог тойрогтоо дархлагдчихсан гишүүдээ сойно гэж тооцож буй. Гэвч эдгээр намаас “виз” авч чадаагүй эрхмүүд, олонд танигдсан хүмүүс ч бие даагчид дунд цөөнгүй бий. Тиймээс ийм хүмүүст дээрх боломж ижилхэн байж болно.

Пропорциональ тогтолцоогоор гишүүн сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гээд Цэцийн дүгнэлт гарчихсан. Үүнийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ. Намууд тохирчихсон учраас дүгнэлтийг хүлээн авах биз. Ингэвэл сонгуулийг жижиг 76 тойргоор зохион байгуулахаар хуульд өөрчлөлт оруулна гэж буй. Тойрог жижиг байх тусам намуудад, бие даагчдад ч ашигтай. Сурталчилгааны богино хугацаанд уулзах, “тулах” хүн нь цөөрнө. Тиймээс бие даагчид ч “ах нарынхаа” тохиролцоог сайшааж буй бололтой.

10 гаруй нам, хоёр эвсэл, 90 орчим бие даагч ирэх сонгуульд хүч үзэх нь. Түүхэнд анх удаа ийм олон бие даагч өрсөлдөх дууль эхэлж байна. “Ах” намууд ч энэ тооноос эмээж, тэдний талаар судалгаа явуулаад “мөрдөөд” эхэлсэн сурагтай байна. Ер нь нэлээд өөр сонгууль болох төлөвтэй болоод ирлээ шүү.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.11.123 том намууд танигдсан хүмүүсээ бие даалгаад гарч ирвэл өөрсддөө ашигтай нөхцөл бүрдүүлэх бодлого байх...
103.57.93.234 ene nara yanhan odoo zeregelel devshij bie uneleh gej bgaan bhdaa durgui hurgeed bbal hen hentei untaj hedeer yvdag baisniig ne barimtaar delgenee novsh mongol arial zavharch bna aa ulsiin ih hurald yanhan hurtel tevshih gej setegne gedeg chine uneheer odool minii setgel shanalj bna eh orniihoo tuluu sanaa zovoh tsag ne boljee zaluusaa
115.187.88.2 Yanaa ene duuchin Narang toglood baigaa baikh gesen chini neeree ner devshikh geed baigaa yum bish baigaa
115.187.88.2 naraa oroxod boloxgui yum bxgui. Mundag xumuus l ordog gej zarim xumuus boddog bololtoi! ! !
  • 2016 оны 04 сарын 27
115.187.88.2 Таны хариулт ...nara heregguie huuhdee harsan deer tur arai chamaar dutahgui baihaa
  • 2016 оны 04 сарын 26
115.187.88.2 YADIIN YAGAAD BOLOHGUI GEJ CHAMAIG BODUUL BOLOVSROLTOI EH ORNOO GESEN SETGELTEI SHUDRAGA HUUHEN EMEGTEICHUUDIINHEE TOLOO IHIIG HIINE GEJ BODOJ BGAA ENE 76 ODOO DAHIJ GARGAJ BOLOHGUI ELGEEREE MOLHOLOO MGOL ULS NARAG DEMJINE.AMJILT
  • 2016 оны 04 сарын 26