Буйр нууранд дөрвөн загасчин осолджээ

2016 оны 04 сарын 26

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутагт оршдог Буйр нууранд энэ сарын 24-нд завьтай загасчилж явсан дөрвөн залуу осолджээ. Одоогоор Буйрын мөс бүрэн гэсээгүй агаад тэдний нарийхан завь мөс цохиж хөмөрсөн гэх таамаг байна. Загасчдын гурав нь нууранд живсэн бол нөгөө нь эргээс 300 метр зайтай байсан мөсөн дээр гарч чадсан ч тусламж авч амжилгүй, осгож нас барсан байна.

Энэ нуур Монгол Улсын торгон хил дээр байдаг. Тиймээс хилийн 0306 дугаар ангийн нэг алба хаагч, хоёр иргэн завьтай очиж, 27 настай Б-г эрэг дээр гаргасан бол тус аймгийн Онцгой байдлын газрын найман аврагч 26 настай Б, 41 настай М, 42 настай Г нарын цогцсыг хайж байна. Тэд нуурын ойролцоо амьдарч, загас барин зардаг байсан аж.

Х.ЭРХЭМ

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД