Нисдэг камер эргүүлд гаргаж эхэллээ

2016 оны 04 сарын 26

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэс нисдэг камер анх удаа эргүүлд гаргаж эхэлжээ. Тус камер нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр биетийг дагаж нисэх, саадыг тойрох чадвартай “DJI Phantom-4” маркийн 12 мега пикселиэр зураг авах боломжтой, чанартай бичлэг хийдэг ухаалаг эд аж. Түүнчлэн 3000 метрийн радиуст бүрэн хяналт тавих хүчин чадалтай.

Уг төхөөрөмжийг туршилтын журмаар Баянхошууны нутагт ашиглан, эхний бичлэгээ хийжээ. Тэр хэсгийн газарт хүн амын нягтаршил их, хяналтын камер хамгийн цөөн байдаг аж. Камерыг хянаж буй алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байхдаа ч тасралтгүй бичлэг хийх боломжтой юм.

Нисдэг камер ажиллуулах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журмын эргүүл, шалгалт хийх, хэргийн газарт алба хаагчид цаг алдалгүй очих гээд олон давуу талтай гэнэ. Тус дүүргийн Засаг дарга, ИТХ-аас санаачлан Турк улсаас үүнийг өндөр өртгөөр авчээ. Одоо байгаа нэг ширхэг нисдэг камер үр дүнтэй байвал дахин ийм ухаалаг төхөөрөмж оруулж ирэх зорилготой байгаа аж.

Х.АЗЖАРГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД