2030 он гэхэд Дубайн дөрвөн машин тутмын нэг нь жолоочгүй болно

2016 оны 04 сарын 26

Арабын Нэгдсэн Эмирт улсын Дубай хотын захирагч Шейх Мохаммед бин Рашид аль Мактум хотынхоо нийт автомашины 25 хувийг буюу дөрвөн машин тутмын нэгийг 2030 он гэхэд жолоочгүй болгохоо мэдэгдлээ. Тус хотын метроны систем хэдийнэ хүний үйл ажиллаганаас ангид буюу бүрэн автомат болж, жолоочгүй болсон билээ.

Автомашиныг бүрэн "ухаалаг" болгох нь авто замын ослоос сэргийлнэ, мөн шатахуун зарцуулалтыг хэмнэн, байгаль орчинд ч эерэг нөлөөтэй гэж Дубайн албаныхан үзэж байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД