2020 оны зуны олимпийн логог танилцууллаа

2016 оны 04 сарын 25

2020 онд болох Токиогийн зуны олимпийн их наадам болон паралимпийн албан ёсны шинэ логог Японы Үндэсний олимпийн хорооноос танилцуулав. Хөлөгт дүрсний найрсал нэртэй уг лого нь япон үндэстний уламжлалт өнгө, дүрсийг ашигласны дээр олон улс, үндэстнийг олимпийн далбаан дор нэгтгэнэ гэсэн санааг илтгэж буй гэнэ. Шинэ логог загвар бүтээгч Асао Токоло гаргажээ.

Токиогийн олимпийг зохион байгуулах хороо өнгөрсөн оны сүүлээр наадмын анхны логог танилцуулсан ч түүнийг нь Бельгийн нэгэн зураач өөрийнх нь бүтээлээс санаа авсан хуулбар байна хэмээн хэл ам гаргасан тул арга буюу шинэ лого гаргахаар болсон юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД