УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хүүхдэд ээлтэй гишүүн” боллоо

2016 оны 04 сарын 25

 

  Өнгөрөгч хоёрдугаар сард УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталсан. Монгол улсад Хүүхдийн эрхийг хамгаалах цогц бодлого бий болгоход чиглэсэн эдгээр хуулийг санаачлан батлуулсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийхэнд талархал илэрхийлэх хүндэтгэлийн өглөөний зоогийг Хүүхдийн төлөө үндэсний газраас зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочин УИХ-ын гишүүн С.Одонтуяад хүүхдийн төлөө хийсэн бүтээснийг нь үнэлж, НҮБ-ын хүүхдийн сан, Адра Монголиа, Хүүхдийг хамгаалах сан, Дэлхийн зөн, Азийн сан зэрэг олон улсын байгууллагуудаас “Хүүхдэд ээлтэй гишүүн” цом болон өргөмжлөлийг гардуулсан юм.

Өмнө нь хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд УИХ-ын гишүүн С.Одонтуяаг сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож, хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолой болдгийг нь үнэлэн “Хүмүүнлэгийн элч”-ээр өргөмжилж байсан.

Дашрамд хэлэхэд, дээрх хуулиуд нь энэ чиглэлээр 20 жилийн дараа хийгдэж буй эрх зүйн шинэчлэл, хүүхдийн төлөө гэсэн бодит ажил юм. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.34.38 Ийм юмаа болимоор юм аа. Наад хүн чинь хийх ёстойгоо л хийж байгаан биш үү. Сонгййлийн PR хийичх юм байна л даа
202.21.106.134 Жужигчин Ундармааг болгооч,