Мастеруудын өрсөлдөөн эхэллээ

2016 оны 04 сарын 25

Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өнөө өглөө эхэллээ.  Ид залуу насандаа их спортод бүхнээ зориулсан шилдэг бөхчүүдийн өрсөлдөөн дөрвөн насны ангиллаар зохиогдож байна. Тэмцээнд нийт 150 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Т.Сүхбаатар, Ц.Хосбаяр, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг улсын заан Б.Сайнбаяр нар хүч үзэн барилдаж байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД