Цагдаа хөнөөсөн этгээд амиа хорложээ

2016 оны 04 сарын 24

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын цагдаа, дэд ахлагч Ц.Буянжаргал албан үүргээ гүйцэтгэж байгаад гэмт этгээдийн буудсан суманд өртөн амиа алджээ. Тус сумын төвд техникийн үзлэг болж, ажлын ачаалал ихтэй байх үед нь холгүй хаваржиж байгаа Баяндуурсах гэдэг хүн эхнэр, хүүхдээ зодоод байна гэсэн дуудлага хэсгийн төлөөлөгчид ирсэн аж. Хэсгийн төлөөлөгч нь цагдаагаа явуулж, өөрөө техникийн үзлэгийн хамгаалалтад үлдсэн юм байна.
Талийгаач Ц.Буянжаргал эхнэрийнх нь дүүгийн машинаар дуудлаганд яваад очих замдаа шаварт сууж, явган тэднийд хүрчээ. Гэтэл гэрийн эзэд эвлэрсэн байсан гэнэ. Шөнө оройтсон учраас талийгаач тэднийд хонож өглөө очих болсноо хэсгийн төлөөлөгчдөө мэдэгдээд тэнд унтсан гэнэ. Маргааш өглөө нь тухайн гэр бүлийнхнийг сумын төвд аваачиж тайлбар авахаар болоход Баяндуурсах машин шавраас гаргахад хэрэглэх мод, чулуу аваад араас нь мотоциклтой очихоор тохиролцон үлджээ. Цагдаа, дуудлаганд хамт очсон залуу, эхнэр хүүхэд нь голын эрэгт очоод байтал Баяндуурсах нэлээд зайтай мотоциклоосоо буугаад гараараа далласан гэнэ. Цагдаагийн ажилтан ямар нэг зүйл бодож саналгүй очтол буудан амийг нь хохироожээ. Эхнэр хүүхэд, хадам дүү нь тэр даруйд сумын төв рүү очиж хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж, аймгийн Цагдаагийн газраас шуурхай бүрэлдэхүүн очиж, гэмт этгээдийг эрэн сурвалжилсан гэнэ. Гэтэл сэжигтэн хонь хариулж явсан хоёр хүүтэй тааралдаж цагдаа буудаж хөнөөснөө хэлээд цаашаа давхисан аж. Гэрчүүдийн заасан зүг рүү явж хайхад гэмт этгээд нэг айлын өвөлжөөнд дотор амиа хорлосон байжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
12.18.127.243 Shonojin nairlaj honood hoorondoo muudaltsaad buudtsiin bishuu. Itgehed berh l tuuh baina.
202.9.41.16 Сумын төвд очиж тайлбар өг гэдэг нь илүүдэж
202.131.225.2 дуудлагаар очоод буудуулсан юм биш үү
104.228.158.165 unen uu???
124.158.126.101 sejigtei l yum baina daa.