Д.Хүдэрбулга олимпийн эрхийн төлөө Молдавын бөхтэй барилдана

2016 оны 04 сарын 24

Манай улсад анх удаа болж буй олимпийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд 18 олимпийн эрхийн эзэн тодорно. Манай улсын хувьд олимпийн зургаан жингийн тавд эрхээ хүртээд буй. 97 кг-д хараахан эрхээ авч чадаагүй байгаа юм. Энэ тэмцээнд Д.Хүдэрбулга олимпийн эрхээ төлөө өрсөлдөж байна. Тэрбээр хагас шигшээд Узбексистаны М.Ибрагимовичод ялагдсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ким Жае Ганг 4:1-ээр буулган авч медалийн болзол хангав. Одоо манай бөх Молдавын Н.Себантай хүч үзэх юм.