Үнэ төлбөргүй үйлчилдэг зоогийн газар

2016 оны 04 сарын 24

“Өлсөж байгаа хэрнээ хоол авах мөнгө байхгүй бол та хүссэн үедээ манай хонхыг дарж, хоол кофе аваарай” гэх самбар зоогийн газрын үүдэнд өлгөөтэй байвал гайхаж, эргэлзэх хүн цөөнгүй гарах биз. Ашиг орлого олох гэж нээсэн зоогийн газар үнэ төлбөргүй үйлчлэх тохиолдол бараг л үгүй. Харин Канадын Эдмонтон дахь “Indian Fusion” хэмээх зоогийн газар арын хаалган дээрээ ийм самбар өлгөсөн байдаг аж.

“Би идэх хоолгүй, өлмөн зэлмэн амьдралын зовлонг хангалттай үзсэн” хэмээн ярих энэ эрхэм бол “Indian Fusion” зоогийн газрын эзэн. Гэрлээд удаагүй байхдаа машинд мөргүүлсний улмаас хоёр жил гаруй хэвтрийн дэглэм сахихаас өөр аргагүй болжээ.

Олох орлогогүй, хоол авах ч мөнгөгүй байх зовлонг сайн мэдэх тул тэрбээр 2009 онд зоогийн газраа нээсэн бөгөөд хоёр жилийн өмнөөс ядуу тарчиг амьдралтай иргэдийг хооллодог болжээ. Харин үнэгүй хооллох зараа хагас жилийн өмнө арын хаалгандаа тавьсан байна.

Энэ тухайгаа тэрбээр “Би хүн бүрээс “Танд хоол авах мөнгө бий юү, өлсөж байна уу” гэж асуух боломжтой учир самбар өлгөх нь илүү оновчтой шийдэл гэж үзсэн юм. Би урд хаалгаар орж ирэн үйлчлүүлэгсэд төлбөрөө төлж, харин арын хаалгаар үйлчлүүлэгсэд талархсан сэтгэлээр тооцоо хийдэг гэж ярих дуртай” хэмээн “Huffington Post”-д өгсөн ярилцлагандаа онцолжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД