Оюутнуудад сургалтын төлбөрийн ЗЭЭЛ олгоно

2016 оны 04 сарын 24

Ховд аймагт Монголын баруун бүсийн боловсрол, шинжлэх ухааны төв-Ховд Их сургууль, “Хөгжил” политехник коллежид дээд боловсролтой боловсон хүчин, орон нутагт нэн шаардлагатай ажилчдыг олноор бэлтгэж байна. Өнөөдөр тус аймагт нийт 40 орчим эрдэмтэн доктор ажиллаж амьдарч байна гэж аймгийн удирдлага хэлж байгаа.

Мөн 2015-2016 оны хичээлийн жилд 24 сургуулийн 694 бүлэгт 18341 хүүхэд суралцаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийн дундаж оноогоор Ховд аймаг сүүлийн 5 жил улсын дунджаас дээгүүр байр эзэлж байгаа бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилд 516,7-д хүрч улсад 3-р байр эзэлсэн амжилттай байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус аймагт ажиллах үеэрээ Ховд их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тус сургуулийн зарим лаборатори болон номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, багш оюутнуудтай уулзлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Засгийн газар “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж, сургалтын төлбөрийн зээл олгохоор шийдвэрлэж байгаа. Жилийн таван хувийн хүүтэй, 5-10 жилийн хугацаатай энэ зээлд хамрагдахад голч дүн нь 3,0-аас дээш оноотой байх шаардлага тавина гэдгийг хэллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.31.126 yaj hamragdah we
182.251.251.5 ugee aldaagui zuv bichihees gadna neg eguulbert orj bgaa uil ug chin 2 dahij bichigdej bolohgui 10 jiliin mongol helnii hicheel.n durem sh dee utga ni avtsaldaagui nairuulga muu bna gesen ug soningiinhoon aldaa hyanadag hun baidaggui ym uu
182.251.251.5 Таны хариулт ...yaaj hamragdah we
  • 2016 оны 04 сарын 25
182.251.251.5 чи өөрөө энэ бичсэн зүйл ээ уншиж үзэв үү би лав юу ч ойлгосонгүй
  • 2016 оны 04 сарын 24