Ц.Оюунгэрэл гишүүн шинэ ном гаргажээ

2016 оны 04 сарын 24

Түүний бичсэн “Ногоон нүдэн лам” романыг уншаагүй хүн цөөн байх. Найруулга сайтай, хөнгөн бичлэгтэй, салахын аргагүй амттай ном болсон. Үүнийхээ хоёрдугаар дэвтрийг хэзээ бичих бол хэмээн хүлээдэг уншигч олон. Гэвч эрхэм гишүүн улс төрийн амбийцаа хөөгөөд энэ тухай бодох завгүй яваа бололтой. Тэр үүнээс гадна танин мэдэхүй, боловролын чиглэлээр хэд хэдэн ном гаргасан.

“Миний ажлын ноу хау”, “Америкт суралцсан тэмдэглэл” зэрэг номыг нь уншиж, мэдлэг, мэдээлэл хуримтлуулсан, урам зориг авсан олон залуу эрдмийн мөр хөөхөөр Америкийг зорьсон байдаг юм билээ. Хамгийн сүүлд эрхэм гишүүн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд байхдаа анхаарч, анзаарч харсан зүйлсээ шинэ санаачилгатайгаа нэгтгээд сонирхолтой ном гаргасан юм.

Тэгвэл тэрбээр энэ удаа мөн л тэнд ажиллаж байсан үед төрсөн санаагаа гүйцээж, “Соёлоо таниулъя” хэмээх ном бичжээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гаригт номоо хэвлэлтэд өгсөн гэнэ. Тиймээс удахгүй уншигчдын хүртээл болох бололтой.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
173.66.164.97 Nogoon nuden lam shig tener nom bi er ni unshaagui yum baina. Gehdee bas guitsed unshaagui. Unenhuu tener. Teneg setguulch mini barahan tenegteerei.
122.201.22.185 Nogoon nuden lam uran zohioliin nom gehed jaahan tiim. Helleg n modon geh yum uudaa.
202.70.43.60 nom gargalaa geed chi yah ve de
202.9.40.150 Chi uuruu ch tuux soeloo medxguishde