Богинохон аз жаргал

2016 оны 04 сарын 24

УИХ бие даагч гишүүнгүй болов. Гурван гишүүн уг нь хамтдаа зөвлөл байгуулж, даваа гариг бүр мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлдэг байлаа. Бас бус асуудал дээр С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Г.Уянга, Л.Цог тэргүүтэнтэй хамтарч, санал нэгдэж явсан. Тэд Бие даагчдын нам байгуулах гэж үзээд бүтээгүй юм билээ. Гэхдээ л “хамтдаа” гэж ярилцаж байтал мань С.Ганбаатар түрүүлээд замаа бодчихжээ.

Хөдөлмөрийн үндэсний намд элсмэгцээ дарга нь болон томорч, мөрөөдөлдөө бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд бүр ялчихсан явсан. Дарга байхын гоёыг мэдэрч, амтат мөрөөдөлд умбаж үзэхэд бас илүүдэхгүй л байх. Гэвч тэр очмогцоо нийгэмд гайгүй нэр хүнд олж байсан ХҮН-ынхныг талцуулж, бөөн маргаан дэгдээсэн. Ингээд аргагүйн эрхэнд богинохон аз жаргалаасаа татгалзаж, даргын албаа өгсөн билээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Tursun nutagtaa ochij darga bolooch.