Хоёр эхнэртэй болох хууль батлах уу

2016 оны 04 сарын 24

Гэр бүлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад нэлээд хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд үүсдэг ч зохицуулалт байдаггүй олон тулгамдсан асуудлыг шийдэх, ялангуяа хүчирхийллийг таслан зогсооход хуулийн агуулга чиглэж буй. Гэтэл эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настнууд хаалттай хаалганыхаа цаана хүчирхийлэл дунд амьдарч буй асуудлыг шийдэж өгөхийн оронд зарим эрэгтэй гишүүн хөгийн санал гаргах болсон гэнэ.

Тэдний ухаан санаа огт өөр зүгт “бэлчиж”, “хоёр эхнэртэй болох саналыг хуульд тусгуулъя” гэж буй сурагтай. Гэр бүлийн тухай хуулийн 4.2.2- т “Монгол Улсад эрэгтэй хүн хууль ёсны нэг эхнэр, эмэгтэй хүн хууль ёсны нэг нөхөртэй байна” хэмээн заасан. Үүнийг л өөрчилчихвөл сайн ах, муу дүүгээрээ олон нийтэд дуудуулан цоллуулахгүй, эвтэй найртай амьдрах гээд байгаа бололтой юм.

Энэ тухай гишүүн С.Одонтуяа “Гэр бүлийн тухай хуульд хоёр эхнэртэй болох заалт тусгуулах санал эрчүүдээс олон ирж байгаа гээд бод доо” хэмээн жиргэсэн билээ. Ингэснээр цахим ертөнцөд энэ талаар шуугиж байна. Олонх нь егөө болгон бичиж буй ч “Тэр хууль нь хурдан батлагдаасай” хэмээн залбирч байгаа хүн цөөнгүй болов уу.

Гэхдээ энэ бол шинэ санаачилга биш. 1990-ээд оны үед парламентаар уг асуудлыг хэлэлцэж, бараг батлахын даваан дээр буцаж байсан түүх бий. Тухайн үед эрэгтэй гишүүд нь энэ саналыг амжилттай зүтгүүлээд дэмжлэг хүлээх нь тодорхой болмогц цөөхөн эмэгтэй гишүүд хориг арга хэмжээ авч чадсан гэдэг юм. Тэд “Тэгвэл эмэгтэйчүүд ч бас хоёр нөхөртэй болох заалт давхар тусгана” хэмээн зөрүүдэлмэгц өнөөх эрчүүд шууд саналаа татсан гэдэг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.91.115.39 зарим нэг гэр бүлд хэрэгтэй зүйл яагаад гэвэл 13-14жил гэр бүл болж амьдарчаад үр удмаа үлдээх боломжгүй эрчүүд зөндөө байгаа энийгээ эхнэртэй хайртай болхоор хэлж гомдоохоос айгаад байгаа хүмүүс зөндөө байна энэ тал дээр та нар юу гэж бодож байна
202.21.106.136 Эрэгтэй хүн хууль ёсны 2 эхнэр,эмэгтэй хүн хууль ёсны 2 нөхөртэй байхаар заачихгүй.Тэгээ
103.26.193.1 emegtei huniig het davraaval oor ertei uchirdag hoergui setgel
173.66.164.97 Zaluu, hugshin ehnertei gishuud bolon bayachuud nileen olon baidag. Ted nariin hiij baigaa hereg.
202.21.106.146 Ямар Араб,Африкийн орнууд бишдээ шал тэнэг юм,дэлхийд сайнаараа биш нэг иймэрхуу шалдир булдир саваагуй юмаар л тэргуулж онигоонд орно доо манайхан,яршиг зугээр хоер нехер,хоер эхнэртэй байна гэчихээж,
182.160.39.116 Хөлс хүч зарцуулахгүй олдог мөнгөө багтааж ядсан тэнэгүүд хагас галзуу байдалд байгаа юм байна даа
182.160.39.116 Таны хариулт ..oldog munge tiim ikh bolchihson yamar humuus bnaa ikh sonin ym ....humuus neg amidral.g buten bailgah gej yadarch bhad yasan tsamaan humuus be nigeri, niger ,africa ene terd ochij olon ehner avaach dee
  • 2016 оны 04 сарын 24
182.160.39.116 tiim bololtoi, haramsmaar boginohonl bodoltoi bna daa tusheed maani
  • 2016 оны 04 сарын 24