О.Бурмаа ялагдав

2016 оны 04 сарын 23

Монгол улсад зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” /Эхний –сүүлчийн бололмж/ тэмцээн анх удаа болж байна. Буянт-Ухаа спортын ордонд болж буй олимпийн эрхийн тэмцээн өчигдөр сонгомол барилдаанаар эхэлсэн билээ.  Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаан өнөө өглөө эхэллээ. Өнөөдөр эмэгтэй 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Эмэгтэй бөхчүүдийн хувьд жиндээ финалд үлдсэн тамирчид РИО-гийн эрхийг авах юм. 

Өнөөдөр манайхаас 48 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамичин О.Бурмаа нар олимпийн эрхийн төлөө барилдана. 75 кг-д О.Бурмаа эхний барилдаанаа Азийн наадмын хүрэл медальт БНСУ-ын Хван Еэнжюүтэй хийв. Тэрбээр өрсөлдөгчөө оноогоор цэвэр яллаа.  Шөвгийн наймд манай бөх ОХУ-ын Е.Букинатай барилдаж, тэнцүүхэн барилдсан ч ялагдлаа. Орос бүсгүй ДАШТ-ийн мөнгө, хүрэл медалтай юм. Хоёр бөхийн барилдаан тэнцүүхэн өрнөсөн бөгөөд эхлээд манай бөх торгуулиар нэг оноо алдав. Гэхдээ хоёрдугаар үед Букинагийн торгуулийн 30 секунд явж байхад манай бөх дайрч дэвжээнээс гарган нэг оноо авлаа. Туршлагатай бөх Бурмаа маань дайрч оноо авалгүй хүлээж, ОХУ-ын бөхийг торгуулсан бол хожих боломж байлаа. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.83 davgaa delxii olimpiin medaliig xudaldaj avdag gesen yasan xudlaa shaaxaa bolix xeregtei. delxiin sport shudarga bdag shu