Ц.Намуунцэцэг шөвгийн наймд үлдлээ

2016 оны 04 сарын 23

Монгол улсад зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” /Эхний –сүүлчийн бололмж/ тэмцээн анх удаа болж байна. Буянт-Ухаа спортын ордонд болж буй олимпийн эрхийн тэмцээн өчигдөр сонгомол барилдаанаар эхэлсэн билээ.  Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаан өнөө өглөө эхэллээ. Өнөөдөр эмэгтэй 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Эмэгтэй бөхчүүдийн хувьд жиндээ финалд үлдсэн тамирчид РИО-гийн эрхийг авах юм. 

Өнөөдөр манайхаас 48 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамичин О.Бурмаа нар олимпийн эрхийн төлөө барилдана. 

48 кг-д энэ жилийн улсын аварга Ц.Намуунцэцэг эхний тойрогт Туркийн Эвин Демирхантай оноолт таарав. Туркийн бөх өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, Европын залуучуудын аварга юм. Манай бөх барилдааны эхнээс сандарч тэдвэлгүй явж барилдсан юм. Улмаар эхний үед дөрвөн оноо авлаа. Улмаар хоёрдугаар үед тавхайлдан хоёр оноо авч, ард нь гарч дахин оноо аван 8:3-аар өрсөлдөгчөө буулган авч шөвгийн наймд үлдлээ. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД