Олимпийн эрхийн тэмцээн албан ёсоор хөшгөө нээлээ

2016 оны 04 сарын 22

"Рио 2016" олимпийн наадмын чөлөөт бөх сонгомол барилдааны сонгон шалгаруулах тэмцээн Буянт Ухаа спорт цогцолборт эхэллээ. UWW /Дэлхий бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо/ -ны ерөнхийлөгч Ненад Лалович, ЭМС-ы сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, ЭМСЯ-ны БТСБХЗГ-ын дарга Х.Бакытжан, ЭМСЯ-ны албаны төлөөлөгчид болон , Дэлхий бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Михаил Маиашвили, МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар нарын хүндэт зочид төлөөлөгчид нээлтийн ажиллагаанд оролцлоо.  Тэмцээнийг нээж

WW /Дэлхий бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо/ -ны ерөнхийлөгч Ненад Лалович "Олимпийн эрх олгох тэмцээнийг гайхалтай сайхан зохион байгуулж буй МЧБХ, монголчууд та бүхэнд халуун баяр хүргэе. Тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүсье. Бид энд олимпийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулахаар цуглаад байна. Тэмцээний нийт зохион байгуулагч бүх хүнд талархал илэрхийлж байна. Баг тамирчид шударга өрсөлдөнө гэдэгт итгэж байна" хэмээн ярив. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД