Беларусийн Беларусийн Александр Храбовик жиндээ түрүүллээ

2016 оны 04 сарын 22

"Рио 2016" олимпийн наадмын чөлөөт бөх сонгомол барилдааны сонгон шалгаруулах тэмцээн Буянт Ухаа спорт цогцолборт эхэллээ. Монгол улсад анх удаа болж буй олимпийн эрх олгох тэмцээнд 80 гаруй орны 600 гаруй бөх хүч үзэж байна. Өнөөдөр сонгомол барилдааны зургаан жинд медалийн эзэд тодрох бөгөөд сонгомолд 51 орны 150 бөх хүч үзэж байна. 98 кг-д Беларусийн Александр Храбовик, Италийн Д.Тимончиниг ялж, аваргын төлөө хүч үзэхээр болов. Мөн Гүржийн Ревази Надарейшвили, Шведийн Карл Фредрик Стефаныг ялж, олимпийн эрхээ өвөртлөн финалд шалгарлаа. Финалын барилдаанд Беларусийн Александр Храбовик өрсөлдөгчөө буулган авчээ. 

Энэ жинд Италийн Д.Тимончини, Шведийн Карл Фредрик Стефан нар хүрэл медалийн эзэн болов. Олимпийн эрхийг Шведийн Карл Фредрик Стефан хүртсэн юм. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД