Арменийн алдарт Арсен Жулфалакен олимпийн эрхээ хүртлээ

2016 оны 04 сарын 22

"Рио 2016" олимпийн наадмын чөлөөт бөх сонгомол барилдааны сонгон шалгаруулах тэмцээн Буянт Ухаа спорт цогцолборт эхэллээ. Монгол улсад анх удаа болж буй тэмцээнд 80 гаруй орны 600 гаруй бөх хүч үзэж байна. Өнөөдөр сонгомол барилдааны зургаан жинд медалийн эзэд тодрох бөгөөд сонгомолд 51 орны 150 бөх хүч үзэж байна. 75 кг-д дэлхийн гурван удаагийн аварга Туркийн Сельчук Чеби хагас шигшээд БНХАУ-ын Бин Янтай барилдсан ч 3:2-оор Ян өрсөлдөгчөө хожин финалд шалгарч олимпийн эрхээ өвөртлөв. Мөн Буурал тивийн хошой аварга, Дэлхийн аварга Унгарын Петер Бачи хагас шигшээд Румыны Илье Сожокариг буулган авч, финалд үлдэн олимпийн эрхээ авсан юм. Шувтаргын барилдаанд БНХАУ-ын Бин Ян гарч ирээгүй учир Унгарын Петер Бачи алтан медаль хүртлээ. 

Энэ жинд Германы П.Эйселе, Олимпийн мөнгөн медальт дэлхийн аварга Арменийн Арсен Жулфалакен нар олимпийн гурав дахь эрхийн төлөө хүч үзэж, 6:2-оор ялан олимпийн эрхээ авсан юм. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД