Узбекистаны Муминжон Абдуллаев олимпийн эрхээ авлаа

2016 оны 04 сарын 22

"Рио 2016" олимпийн наадмын чөлөөт бөх сонгомол барилдааны сонгон шалгаруулах тэмцээн Буянт Ухаа спорт цогцолборт эхэллээ. Монгол улсад анх удаа болж буй олимпийн эрх олгох тэмцээнд 80 гаруй орны 600 гаруй бөх хүч үзэж байна. Өнөөдөр сонгомол барилдааны зургаан жинд медалийн эзэд тодрох бөгөөд сонгомолд 51 орны 150 бөх хүч үзэж байна. 130 кг-д Европ аварга болон Европын наадмын хүрэл медальт Беларусийн Йосеф Чугошвили, Ираны Амир Мохаммадали Гасимтэй хүч үзэв. Уг барилдаанд ираны бөх өрсөлдөгчөө 2:1-ээр ялж олимпийн эрх аван финалд үлдэв. Мөн БНХАУ-ын бөх Киан Мен Гүржийн бөхийг ялан финалдаж, олимпийн эрхээ авсан юм. Аваргын төлөө Амир Мохаммадали ялсан юм. 

Энэ жинд хүрэл медалийг Болгарын Милослав Юриьев, Узбекистаны Муминжон Абдуллаев нар хүртсэн юм. Хоёр хүрэл медалийн эзэн олимпийн эрхийн төлөө барилдаж, Узбекистаны Муминжон Абдуллаев хожин Риод зодоглохоор болов. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД