БНСУ-ын Сюн Хак Ким, Норвегийн С.Берге нар олимпийн эрхээ авлаа

2016 оны 04 сарын 22

"Рио 2016" олимпийн наадмын чөлөөт бөх сонгомол барилдааны сонгон шалгаруулах тэмцээн Буянт Ухаа спорт цогцолборт эхэллээ. Монгол улсад анх удаа болж буй олимпийн эрх олгох тэмцээнд 80 гаруй орны 800 гаруй бөх хүч үзэж байна. Өнөөдөр сонгомол барилдааны зургаан жинд медалийн эзэд тодрох бөгөөд сонгомолд 51 орны 150 бөх хүч үзэж байна. 59 кг-д 2016 оны Европын АШТ-ий хүрэл медальт Украины Дмитро Цимбалиук Норвегийн С.Бергетэй барилдан дийлдсэн юм. Ийнхүү Норвегийн Берге финалд шалгарч олимпийн эрхээ хүртсэн юм. Мөн хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Узбекистаны Элмурат Тасмурадов, БНСУ-ын Сюн Хак Кимтэй гар зөрүүлж, 2:11-ээр ялагдав. Ийнхүү БНСУ-ын Сюн Хак Ким томчуудыг нурааж финалд үлдэн олимпийн эрхээ авлаа. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД