ДАШТ-ий хүрэл медальт Ж.Гамзатов олимпийн эрхээ хүртлээ

2016 оны 04 сарын 22

"Рио 2016" олимпийн наадмын чөлөөт бөх сонгомол барилдааны сонгон шалгаруулах тэмцээн Буянт Ухаа спорт цогцолборт эхэллээ. Монгол улсад анх удаа болж буй олимпийн эрх олгох тэмцээнд 80 гаруй орны 800 гаруй бөх хүч үзэж байна. Өнөөдөр сонгомол барилдааны зургаан жинд медалийн эзэд тодрох бөгөөд сонгомолд 51 орны 150 бөх хүч үзэж байна. 85 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Беларусийн Жавид Гамзатов хагас шигшээд Японы Тайчи Окаг ялан финалд үлдэж олимпийн эрхээ авлаа. Мөн 1/2 шигшээд Армений Максим Манукьян, Европын наадмын хүрэл медальт Германы Рамсин Азизсир нар учраа таарч, гал гарсан барилдаан үзүүлсний эцэст Манукьян өрсөлдөгчөө 12:4-өөр хожин финалд шалгарч олимпийн эрхээ авав. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД