Румыны И.Панайт, Финландын Т.Валимаки нар олимпийн эрхээ авлаа

2016 оны 04 сарын 22

"Рио 2016" олимпийн наадмын чөлөөт бөх сонгомол барилдааны сонгон шалгаруулах тэмцээн Буянт Ухаа спорт цогцолборт эхэллээ. Монгол улсад анх удаа болж буй олимпийн эрх олгох тэмцээнд 80 гаруй орны 800 гаруй бөх хүч үзэж байна. Өнөөдөр сонгомол барилдааны зургаан жинд медалийн эзэд тодрох бөгөөд сонгомолд 51 орны 150 бөх хүч үзэж байна. 66 кг-д 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт Ливтын Эдгарас Венцкайтис хагас шигшээд Румыны Ион Панайттай оноолт таарч, 2:6-гаар дийлдэв. Ийнхүү Панайт олимпийн эрхээ хүртлээ. Тэрбээр өдгөө 34 настай бөгөөд европын аваргаас хошой мөнгөн медаль хүртэж байсан хүчтэн юм. 

Мөн их шөвөгт Беларусийн Павел Лиах, Финландын Теро Валимаки нар оноолт таарч, Валимаки өрсөлдөгчөө ялан аваргын төлөө шалгарч, олимпийн эрхээ авсан юм. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД