Туркийн алдарт С.Чеби БНХАУ-ын Бин Янд дийлдэв

2016 оны 04 сарын 22

"Рио 2016" олимпийн наадмын чөлөөт бөх сонгомол барилдааны сонгон шалгаруулах тэмцээн Буянт Ухаа спорт цогцолборт эхэллээ. Монгол улсад анх удаа болж буй тэмцээнд 80 гаруй орны 800 гаруй бөх хүч үзэж байна. Өнөөдөр сонгомол барилдааны зургаан жинд медалийн эзэд тодрох бөгөөд сонгомолд 51 орны 150 бөх хүч үзэж байна. 75 кг-д дэлхийн гурван удаагийн аварга Туркийн Сельчук Чеби хагас шигшээд БНХАУ-ын Бин Янтай барилдсан ч 3:2-оор Ян өрсөлдөгчөө хожин финалд шалгарч олимпийн эрхээ өвөртлөв. Мөн Буурал тивийн хошой аварга, Дэлхийн аварга Унгарын Петер Бачи хагас шигшээд Румыны Илье Сожокариг буулган авч, финалд үлдэн олимпийн эрхээ авсан юм. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД