Ираны алдарт бөх Х.Сориан ялагдлаа

2016 оны 04 сарын 22

"Рио 2016" олимпийн наадмын чөлөөт бөх сонгомол барилдааны сонгон шалгаруулах тэмцээн Буянт Ухаа спорт цогцолборт эхэллээ. Монгол улсад анх удаа болж буй тэмцээнд 80 гаруй орны 800 гаруй бөх хүч үзэж байна. Өнөөдөр сонгомол барилдааны зургаан жинд медалийн эзэд тодрох бөгөөд сонгомолд 51 орны 150 бөх хүч үзэж байна. Сонгомолд олон шилдэг бөх иржээ. Олимпийн аварга, дэлхийн зургаан удаагийн аварга Ираны алдарт Хамип Сориан 59 кг-д хүч үзсэн ч Болгарын Серафимов Ангеловт дийлдэв. Болгарын бөх дараагийн даваанд БНСУ-ын Ким Сюн Гакт ялагдсан юм. Ингэснээр Ираны алдарт Сориан тэмцээнээ дуусгаж байна.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД