Улаанбаатарт дэлхийн шилдгүүд чуулж байна

2016 оны 04 сарын 22

"Рио 2016" олимпийн наадмын чөлөөт бөх сонгомол барилдааны сонгон шалгаруулах тэмцээн Буянт Ухаа спорт цогцолборт эхэллээ. Монгол улсад анх удаа болж буй тэмцээнд 80 гаруй орны 800 гаруй бөх хүч үзэж байна. Өнөөдөр сонгомол барилдааны зургаан жинд медалийн эзэд тодрох бөгөөд сонгомолд 51 орны 150 гаруй бөх хүч үзэж байна. Сонгомол барилдаанд дэлхийн шилдгүүдээс Ираны алдарт бөх олимпийн аварга, дэлхийн зургаан удаагийн аварга Хамид Сориан зодоглож байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 17:30 цагт болно. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД