Увс аймагт их бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна

2016 оны 04 сарын 22

Улаанбаатар хотоос гадна хоёр аймагт “Гудамж” төсөл амжилттай хэрэгжиж байгаагийн нэг нь Увс аймаг юм. Тус төслийн хүрээнд тус аймагт 10.5 км автозам, явган хүний 14.5 км зам, 2.1 км дугуйн зам баригдаж, гэрэлтүүлэг тавьж, газар дорх инженерийн байгууламжийг засварласан бөгөөд зарим бүтээн байгуулалтын ажилтай нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцлаа.

Тэсийн гол дээр 127 метр урт төмөр бетонон гүүрийг 2,9 тэрбум төгрөгийн өртөгтэй хийж гүйцэтгэсэн, ингэснээр малчид өвөлжөө, хаваржаандаа саадгүй нүүх боломж бүрджээ.

Мөн тус аймагт хэрэгжсэн 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 646 айлын шинэ орон сууц барьжээ. 1990-2012 онд 98 айлын орон сууц барьж байсан бол сүүлийн гурван жилд 646 айлын орон сууц барж ашиглалтад орууллаа гэж тус аймгийн удирдлага танилцууллаа.

Хуучин хогийн цэг байсан газрыг цэвэрлэн иргэдэд хувийн хаусны зориулалтаар 400 айлын жишиг хороолол барих ажил хийгдэж байна. Ингэхдээ нэг стандартаар хашаа барьж, цэвэр усны худгийг шийдэж өгчээ.

Тус аймгийн хуучин нисэх буудлыг автовокзал болгон тохижуулах ажлыг ойрын гурван сард хийж гүйцэтгэх боломжтой гэдгийг Зам, тээврийн сайд М.Зоригт  иргэдийн асуултад хариулахдаа хэллээ.

Аэро Монголиа, Хүннү эйр зэрэг авиа компаниуд агаарын шууд нислэгийг долоо хоногийн зургаан өдөрт хйих болсноор жуулчдын цагийн зохицуулалт, аяллын хугацааг төлөвлөхөд таатай орчин бүрдэж байгааг жуулчлалын компаниуд хэлж байсан юм. Улаанбаатараас Ховдын чиглэлд том оврын онгоц нислэг үйлдэж эхэлсэнд тэд талархлаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллах  үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзалт хийж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.112.46 tosoviin mongoor togloj bh shiv dee, dargagui aimguud ni teed olsoj uheh uu?