Тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн иргэдийг мэргэжилтэй болгоно

2016 оны 04 сарын 21



Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн  Цагдаагийн II хэлтэс, ЗДТГ-ын Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн хүмүүст  зориулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөн зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд дүүргийн прокурорын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Төмөрчөдөр, Цагдаагийн II хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа  Ш.Батболд, Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Уугансувд  нар мэдээлэл хийж,  зөвлөгөө өгсөн байна. Энэ үеэр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамруулах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа  олгох талаар  сургалт явуулахын зэрэгцээ зарим хүнийг мэргэжил олгох дамжаанд хамруулахаар болсон аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД