ТТНН Ногоон намтай эвсэж сонгуульд оролцохоор боллоо

2016 оны 04 сарын 21

Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/ болон Монголын ногоон нам эвсэж "Нэгдмэл Монгол" эвсэл байгуулан сонгуульд оролцох болжээ.

УИХ-ын гишүүн Г.Уянгын даргалж байгаа ТТЭНН Хөдөлмөрийн үндэсний намтай эвсэхгүй гэдгээ мэдэгдэж, харин бусад намуудтай эвсэл байгуулах асуудал нээлттэй хэмээж байсан. Харин үүний дараа ТТЭНН Монголын ногоон намтай эвсэж, УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор тохиролцоонд хүрч, баталгаажуулсан байна. Улмаар хоёр нам "Нэгдмэл Монгол" эвсэл байгуулан, Мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгчээ. 

Үндэсний аудитын газарт сонгуульд оролцох намуудын Мөрийн хөтөлбөрийг хүлээн авах хуулийн хугацаа 18.00 цагаар дуусгавар болсон бөгөөд энэ удаагийн сонгуульд зөвхөн дээрх хоёр нам эвсэж, бусад намууд дангаараа оролцох болж байна. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД