“ДЦС-3” ТӨХК-ийн удирдлагын системийн тэжээлийн блок гэмтжээ

2016 оны 04 сарын 21

“ДЦС-3” ТӨХК-ийн зүгээс албан ёсоор тайлбар хийлээ. Уг тайлбарт “2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 00.15 цагт “ДЦС-3” ТӨХК-ний 9 дүгээр зуухны хяналт удирдлагын системийн тэжээлийн блок гэмтсэний улмаас зуухны хэмжих хэрэгслүүд ажилгүй болсон тул үзлэг шалгалт хийхээр уг зуухыг 00.30 цагт зогсоосон. 01.35 цагт хяналт удирдлагын системийн тэжээлийн блокийг шинээр сольж, хэмжих хэрэгслүүдийг ажилд оруулан 9 дүгээр зуухыг галлаж, тээрмийн салхилуур “А”-г ажилд залгах үед зогсож байсан тээрмийн салхилуур “Б”-д огцом үлээлт явагдаж, тоноглолын тоосон системийн хамгаалах клапангууд нээгдсэн тул зуухны галлагааг зогсоон 04.20 цагт хамгаалах клапангуудыг хэвийн ажиллагаанд орууллаа” гэж дурджээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.243 ӨӨ ДЭЛБЭРЭЭГҮЙ БАЙСАН ЮМ УУ
27.123.214.126 Технологийн алдаа