576 иргэний ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлжээ

2016 оны 04 сарын 21

Монголбанкны гаргасан судалгаагаар энэ сарын 20-ны өдрийн байдлаар арилжааны банкууд 4166 иргэний 257.4 тэрбум төгрөгийн зээлийнхүсэлтийг хүлээн авч, 1052 иргэний 5 хувийн хүүтэй 49.5 тэрбум төгрөгийн, 2283 иргэний 8 хувийн хүүтэй 151.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.  

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 576 зээлдэгчийн 23.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.243 ямруудынх нь болоод ямар хүмүүсийнх нь болохгүй байгаа юм бэ тэгш эрхийг шаардаж байна!!!!!!
202.9.40.242 иргэдээ баян ядуу гэж ялгаварлаж үндсэн хууль зөрчихөө болио ипотекийн зээлийг бүгд авмаар өайна 19%,8%%,5% гэж