Өнөөдөр орой Италийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хүрэлцэн ирнэ

2016 оны 04 сарын 20

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт 2016 оны 4 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ, “Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэл бүрэн хангагдлаа. Өнөөдрийн байдлаар 32 улс болон Европын парламентаас нийт 152 төлөөлөгч бүртгүүлснээс парламентын дарга 3 /Энэтхэг (Доод танхим), Итали (Сенат), Тайланд/, дэд дарга 11 /Австрали, Итали (Төлөөлөгчдийн танхим), Индонези, Финланд, Унгар, Польш, Вьетнам, Испани (2 танхимын 4 дэд дарга)/ оролцохоор байна. Мөн хоёр олон улсын байгууллага оролцохоор бүртгүүлсэн. Бүгд Найрамдах Энэтхэг улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан даваа гарагт Монгол Улсад хүрэлцэн ирж, албан ёсны айлчлалаа үргэжлүүлж байна. Өнөөдөр орой Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Пьетро Грассо манай улсад хүрэлцэн ирнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД