ИЗНН сонгуульд хэрхэн оролцохоо шийдэж чадахгүй байна

2016 оны 04 сарын 20

Иргэний зориг-Ногоон намын Үндэсний хороо өчигдөр хуралдаж, сонгуульд аль нам эвсэлтэй эвсэж оролцох асуудлаа хэлэлцсэн ч шийдэлд хүрээгүй өндөрлөжээ. 

Тус намд Ардчилсан нам, МҮАН, Эх орон нам, ХҮН, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас эвсэл байгуулах санал ирүүлсэн тухай мэдэгдэж байсан. Тиймээс аль намтай эвсэх, эсвэл дангаар сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэх зорилгоор Үндэсний хороогоо дахин хуралдуулсан юм. Гэвч эцсийн шийд гаргаагүй бөгөөд Үндэсний хорооны орон нутгийн гишүүд нь нутаг руугаа буцаж эхэлсэн байна. 

Өнөөдөр 18.00 цагаас өмнө сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлэх хугацаа тулж байгаа учир үүнээс урьтаж ИЗНН Үндэсний хороогоо дахин хуралдуулах гэж байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.231.115 нэг юмны бөөрөнд очиж наалдахгүй бол ч шууд үхлийн зам руугаа орно л доо. Сэхэхгүй гэдгээ мэдээд алцагначихгүй юу даа. Оюун ажилгүй болчихвол боож үхэх байлгүй дээ
150.129.143.176 Үнэхээр иргэний зориггүй наманцар