Ж.Варди хоёр тоглолт өнжинө

2016 оны 04 сарын 20

Английн Хөлбөмбөгийн Холбооноос "Лестер Сити"-гийн довтлогч Жейми Вардид хоёр тоглолт өнжих торгууль оногдуулжээ. Тэрбээр премьер лигийн 34 дүгээр тойрогт "Вест Хэм"ийн эсрэг тоглолтод улаан хуудас авсныхаа дараа шүүгчийн рүү дайрч зохисгүй үйлдэл гаргасан юм. Энэ тухай шүүгчийн протоколд ”Варди тоглолтын 56 дахь минутад хоёр дахь шар хуудсаа авч талбайгаас хөөгдөхөөр болсон бөгөөд үүний дараа шүүгч Жонатан Мосс руу хандан зохисгүй үг хэллэг хэрэглэсэн ” хэмээн бичжээ. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД