Монголын бараа бүтээгдэхүүнийг Солонгос руу ЭКСПОРТОЛНО

2016 оны 04 сарын 19

Монгол Улсын жижиглэнгийн барааны зах зээлийн багтаамжийг тэлэх, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд ашиг орлогоо бодитойгоор нэмэгдүүлэх, Монгол Улсын Засгийн газрын “Экспортыг дэмжих” бодлогыг дэмжсэн чухал үйл явдал өнөөдөр боллоо.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Скай хайпермаркет” ХХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Скай хайпермаркет” ХХК нь БНСУ болон Зүүн Азийн жижиглэнгийн зах зээлдээ тэргүүлэгч “Имарт” хайпермаркетийн сүлжээг Монгол Улсад нутагшуулахаар ажиллаж байгаа. “Имарт” нь Нийгмийн хариуцлагыг биелүүлэх үндсэн бодлогын нэг Үндэсний Үйлдвэрлэлийг Дэмжих хүрээндээ Монгол Улсын үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг БНСУ дахь Имарт сүлжээний 160 гаруй дэлгүүрээр борлуулахад гүүр нь болох юм. Удахгүй “Имарт”-ын худалдан авалтын мэргэжилтнүүд Монголд хүрэлцэн ирж БНСУ руу экспортолж болох Монгол үндэсний үйлдвэрлэгчидтэй бизнес уулзалт хийж бараа, бүтээгдэхүүнүүдтэй танилцана. Тус бизнес уулзалтыг МҮХАҮТ болон “Скай хайпермаркет” ХХК хамтран зохион байгуулах юм байна.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хувьд БНСУ руу бараа, бүтээгдэхүүн экспортолж байгаа үндэсний үйлдвэрлэгч компаниудад нэгдсэн бодлого, зөвлөмж хүргүүлэх, БНСУ-ын хил, гаалиар монголын бараа бүтээгдэхүүнийг экспортлоход тухайн Улсын чанар стандартыг хангуулж ажиллах, хамтарсан бизнес уулзалтыг жил бүр зохион байгуулах зэрэг ажлуудыг хариуцан ажиллана.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.113.246 ашгүй дээ сайхан мэдээ бна
211.36.155.175 өө ашгүй үндэсний үйлдвэрээ дэмжинээ
27.123.214.89 saihan medeelel bna bidend ih heregtei shv mahiig ylanguya
27.123.214.89 махыг чинь аль хэдийн явуулаад эхэлцэн шүү дээ
  • 2016 оны 04 сарын 19
202.131.234.243 ямар бараануудыг явуулах юм бэ яаж оролцох вэ