”Торонто” цувралыг тэнцүүллээ

2016 оны 04 сарын 19

NBA-ийн плей-оффын эхний шатны тоглолтууд үргэлжилж байна. Дорнод бүсийн "Торонто Рэпторс", "Индиана Пейсерс"-ийн хоёр дахь уулзалт боллоо. Эхний тоглолтод хожигдсон "Рэпторс" тоглолтын эхнээс тун нямбай тоглов. Улмаар "Рэпторс"-ын залуус тоглолтын турш тэргүүлж, өрсөлдөгчөө 98:87-гоор буулган авч цувралыг тэнцүүлсэн юм. Тус тоглолтод "Торонто"-гийн төвийн тоглогч И.Валанчиунис гайхалтай  23 оноо, 15 самбар авч багаа хожилд хөтөлжээ. К.Лаури 18, К.Жосеп 16 оноогоор түүнд тусалсан юм. Харин "Индиана"-гаас багийн лидер Пол Жорж 28, М.Эллис 15 оноо авсан ч бусад нь тун хангалтгүй байлаа. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД