Спортын сэтгүүлчид боулингоор өрсөлдлөө

2016 оны 04 сарын 19

Монголын Спортын Сэтгүүлчдийн холбооны гишүүд жил бүр боулингоор өрсөлддөг уламжлалтай. Энэ жилийн тэмцээн өчигдөр "Big Bowling" төвд амжилттай болж медалийн эзэд тодорсон юм. Б.Эрдэнэбат ахлагчтай баг аваргалж, шилжин явах цомын эзэд боллоо. Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг мөнгө, С.Шижирбат ахлагчтай баг хүрэл медаль тус тус хүртэв. Багуудын гишүүдийг сугалаагаар сонгосон бөгөөд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр медалийн эздийг тодруулсан юм. Үзэгтэй тамирчид маань боулинг шаггүй тоглодог гэдгээ харуулсан тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болсон нь дөрөвдүгээр байрт шалгарсан баг хүрэл медалийн эздээс ганцхан онооны хойно бичигдсэнээс харагдаж байна. Тэмцээний шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс "ub.life" сайтын спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ 178 оноо авч, эмэгтэйчүүдээс "gogo.mn" сайтын сэтгүүлч У.Бадамцэцэг 107 оноогоор тодорсон юм. 

Дашрамд сонирхуулахад тэмцээнийг жил бүр Монголын боулинг сонирхогчдын холбоо, "Big bowling" төв ивээн тэтгэж, хамтран зохио байгуулдагт баярласан талархсанаа илэрхийлье.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД